Tuesday, March 30, 2010

Санаа 1 & Now - Одоо эсвэл хэзээ ч…

За тэгэхээр чамд энэ амьдрал чинь бачимдахаар хэцүүхэн санагдана уу
Эргэн тойронд чинь гэрэл гэгээгүй ирээдүй чинь бүрхэг харагдана уу
Одоо эсвэл хэзээ ч үгүй чи өмнөх болсон
бүгдийг бодоод өөрийгөө голоод гутраад хэрэггүй
Тэгэхээр найз минь чи бүгдийг чаднаа
чамд чадал бий энэ хорвоогийн зовлонг туулаад ирвэл чамд багадна аа
Хүн алдахгүй биш зөндөө алдана аа
сэтгэлийн тэнхээгээр давна аа бид зорьсон л бол бүхнээ авна аа бид
Хэцүү байсан ч дийлэхгүй байсан ч бүгдийг нь давж чаднаа бид
Энэ хорвоогийн олон зовлон зүдгүүр жам байна
тэр болгоныг давна гэсэн хүний өөдрөг зан байна
Мэдэхгүй чадахгүй гэсэн бүхнээсээ чи битгий хойш суу
эргэн тойрондох найз нөхдөөсөө ичилгүйхэн асуу
Ээжийгээ чи ядарч туйлдсан байхад нь дэргэд нь түш
хайртай хүн чинь гомдоосон бол уучлаад үнс
Андынхаа гараас инээмсэглээд чангаар атга
амь нэгтээ бие биенээ битгий хорон үгээр хатга
Ямарч ялгаа байхгүй бид бүгдээр амьдрана нэг
чи биднийг дээрээс харж байгаа үхэх төрөх зүг чиг
Гомдоож байсан хүмүүсээ тэврээд уучлалт гуй
одоо эсвэл хэзээ ч үгүй чамд дахиад боломж олдохгүй
ДХ:Алдаж эндэж бүдэрч хүн болноо тэглээ гээд хэн ч гутрах хэрэггүй
Аз жаргал чинь чамаас хол байна гээд нулимс унаган уйлах хэрэггүй
Одоо эсвэл хэзээ ч үгүй еэ цаг хугацаа явсаар л хичээх хэрэгтэй
Боломж дахиад олдохгүй одоо нулимсаа арчаад инээ
Миний найзууд хэлжийнэ одоо эсвэл хэзээ ч биш гэжийнэ
би ч гэсэн санаа нийлжийнэ
Хоолой нийлүүлэн дуулы гэжийнэ үгээ бичнэ
Хэрвээ боломж байвал яг одоо би өнгөрсөн бүхнийг эхлий гэжийнэ
тиймээ би алдаа хийсэн
Хүн хүндээ бид бүхэн гунирхаж тунирхаж амархан гомдоно
улиран одсон цаг хугацаа нас нэмсээр холдоно
Уучлаарай энэ үгийг олон хүнд хэлж чадаагүйг минь уучлаарай
одоо яг хэлий би уучлаарай
Эрч хүчээр дүүрэн байх юм энэ залуу сэтгэл чинь
хэний ч гарыг харахгүй амьдарч чадна чи өөрөө үлгэр жишээ
Мөнгө бол юу ч биш ээ
энэ залуу насанд юу ч хийж болно харин бүү чи бүү гэмш ээ
Чи ядуу амьдарч болно харин сэтгэл чинь баян
өмнөх байгаа уйтгар гунигаа чи бүхнээ хаян
Одоо эсвэл хэзээ ч үгүй чи өмнөх болсон
бүгдийг бодоод өөрийгөө голоод гутраад хэрэггүй
Атаархуу зантай нэгнийг чи үл анзаараад
амьсгалах агаараар цээж дүүргэн алхлаад
Сэтгэлээ цэгцлээд чи хараагаа эгцлээд
урагш тэмүүлж явхад амьдрал чинь өөрөө цэцэглэнэ
ДХ:Алдаж эндэж бүдэрч хүн болноо тэглээ гээд хэн ч гутрах хэрэггүй
Аз жаргал чинь чамаас хол байна гээд нулимс унаган уйлах хэрэггүй
Одоо эсвэл хэзээ ч үгүй еэ цаг хугацаа явсаар л хичээх хэрэгтэй
Боломж дахиад олдохгүй одоо нулимсаа арчаад инээ
Уйлаж сууснаас дүү минь инээх нь дээр нулимсаа арч
хөгжил цэнгэл баярыг хай гадагшаа гарч
Гэхдээ хөнгөн зугаа цэнгэлийг хэтэрхий битгий хөө
одоо л залуу насан дээрээ сайхан амьдар урагш өө
Ах нь дүүгээ зэмлэхдээ биш аргадаж тэвэр
хов жив хөөснөөс даруухан бай нэрэнд чинь цэвэр
Чи өөрөө зөв явбал чамд өөрөө ирнэ жаргал
хүнд хүчир ажлыг амар хялбар болгож бүү аргал
Ах нь дүүгээ зэмлэхдээ биш аргадаж тэвэр
хов жив хөөснөөс даруухан бай нэрэнд чинь цэвэр
Чи өөрөө зөв явбал чамд өөрөө ирнэ жаргал
хүнд хүчир ажлыг амар хялбар болгож бүү аргал
ДХ:Алдаж эндэж бүдэрч хүн болноо тэглээ гээд хэн ч гутрах хэрэггүй
Аз жаргал чинь чамаас хол байна гээд нулимс унаган уйлах хэрэггүй
Одоо эсвэл хэзээ ч үгүй еэ цаг хугацаа явсаар л хичээх хэрэгтэй

No comments:

Post a Comment