Сэтгэлээ илчилдэг харц
Жаахан зүрхэндээ чамайгаа хайрлаад
Жаргаж суудаг хүний охин
Зөрж өнгөрөх бүрдээ
Зүрхээ баясгадаг миний сэтгэл
Хайрт чамайгаа харан суугаад
Хорвоог мартдаг хүний охин
Хүй орчлонд чамтай учирсан ч
Ханьсах тавилангүй миний хайр
Чамайгаа гээд харах бүрдээ
Нартад жаргадаг хүний охин
Чинийхээ дэргэд суух бүрдээ
Насаараа байх юм шиг санадаг сэтгэл
Сэтгэлээ илчилдэг харц
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment