Tuesday, March 30, 2010

NOW - Архичиддаа

Учир зүггүй бас инээгээд яахав
утгагүй даруухан байх гээд хичээгээд яахав
Хамгийн гол нь задгай бай гэртэй байгаа шигээ
хөл гар нь хазгай согтуу ч юм шигээ
За тэгэхээр уудаг юм нь шилэнд байна
удахгүй тархинд орно дараа нь хэлэнд байна
Аа бас хөлөнд байна нэг л мэдэхнээ гэртээ байна
нөгөө юу яаая л даа надаа яарих юм байна
Хааяа манайхаар тэгэхээр орж гарч байгаарай
хамгийн чухал юм аа мартахгүй ваагаарай
Юу гэхээр цөмөөрөө л уудгаа л ууна шүү
яаж ч тасарсан ч гол нь нүүрээ л нууна шүү
Учир нь таньдаг хүн таарвал юу гэхийн шараа
мануусын уудаг юм чинь нөгөө 0.75-ын хараа
Дараа нь согтуу хойноо юу ч уусан яадгийн
заавал ориг мориг тэгээ л нээх том баадгийн
Чи чинь нөгөө манай Дамиданбазар ахын
хүүгийн хүүгийн дүүгийн дүүгийн
Ахын эгчийн талын манай талын
за тэр ч яахав ахдаа нэг юм аваад өг
Эсвэл ах нь мөнгийг нь өгье ганц юманд яваад өг
ДХ:Хараа Ерөөл Хар Чингис Сапу Тэргүүн Арвин Буудай
Хамгийн гоё мөрөөдөл тийм үү архаг хууч архичингуудаа
Талыг дайр болтол ууна спирт архиар чацга тууна
Үлдсэн архиа шингэлж ууна ахин дахин ус нэмж ууна
За тэгвэл ийм байнаа эртнээс муу сайнаа мэдэлцье мэндэлчье
чамайг хаана харлаа аа нилээд харсандуу
Эгч нь уучхаараа жоохон тийм агсан дуутай гэвч ойлгоорой
Эгчийнх нь хийдэг ажил архичин
уухгүй л бол түүнээс биш Хоккейчин
Сайхан муухан нэг муу сайлчиндуу
хадуур бариад тал дээр гарвал тариачин
Гэхдээ энэ хамаагүй сайхан найралнаа
ганц юм авч өгсөн ах нь дүүгээ хайралнаа
Ах нь мөнгөтэй болвол дүүдээ ерөөсөө цацна
ёстой том жижиггүй ах нь бүгдийг нь баз нь
Ёс ёс нь ёмбгор төр нь төмбгөр юм байна
уусан архины шил нь гүдгэр юм байна гээд тогтоочий
Аяганы ёроолд үлдээхгүй хууль тогтоочий
тэгээд нэг мөсөн хөөрхий өөрийгөө согтоочий
За тэгээд одоо нохой 3 биш ээ 30-г харагдаттал ууна
үүр цайтал сууна
Маргааш өглөө хөөрхий ажилаасаа бууна
гэртээ хариад жорлонлуугаа тууна
Маргааш дахиад ууна архиа ууна ахиад ууна
ДХ:
Өглөө босоод хархад үс зүс нь арзайсан
нүүр ам нь барзайсан хачин марзайсан
Чи хэн бэ? ёооё би хэн бэ?
хажуу бөөрөнд тасраад унацан энэ хэн бэ?
Өчигдөр хамгийн сүүлд архины амсар
бид хоёр учир зүгээ олох гэж жоол ноцолдож
Харин цаана нь гарууд зодолдож байсныг би санаж байна
одоо ёстой уухгүй үнэхээр хаширч байна
Гэхдээ яах аргагүй дэлхийн татах хүч их байна лээ
өчигдөр хөгшин нь зөндөө унасан л байна лээ
Гэхдээ зүгээрээ хамгийн сүүлд нь тунасан л байна лээ
сайрганаж сайрганаж гэр лүү орсон л байна лээ
Өнөө цагт чинь ууна гэдэг урлаг ш дээ
ах нь тэр талын урлагийг судалдагийн ш дээ
Хөөе найзаа хоёулаа ганц юм гуялаад уучих уу
надад байгаа нь 500 чамд хэд байнаа
Өө наадах чинь болно харин хаана уух уу
хаана ч яахав дээ гадаа шаах уу
Өө болъё орцонд хусъяа нөгөө юм аа хусъяа
өө сайхан тэгээд орцонд тайван уусъяа
ДХ:

No comments:

Post a Comment