my

Холдож явсан тэр минь
Цасан ширхэг нүүр хацрыг минь илбэхэд
Цээжнээ зовлон амсаж буйг би мэдэрсэн
Цантай сэтгэлийн ээдрээ зүрхийг минь сийчихэд
Цэцгийн дэлбээ унаж байхыг би харсан
Холын зэрэглээ нүдийг минь бүрхэж
Хайрын сэтгэлийг минь сарниулах юм
Хээрийн гөрөөс цахилан өнгөрөхөд
Хагацлын сум зүрхэнд харвах юм
Нахиалж амжаагүй модыг хараа
Намайгаа орхисон чамайгаа бодох юм
Намираа бороон дунд ганцаар алхахдаа
Нандин хайраа эрхгүй санах юм
Хос залуусын болзоог ширтээд
Хоёрдсон сэтгэл дотроо уйлах юм
Хүнгүй газар алхах үедээ
Хонгор зүрхээ нууцхан аргадах юм
Холдож явсан тэр минь